0-5 хүртэлх насны хүүхдүүдийг “Зуны чийрэгжүүлэлт”-д хамруулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс “0-5 хүртэлх насны хүүхдийн суурь эмгэгийг эмчлэн эрүүлжүүлье” аяныг хэрэгжүүлж эхэллээ. Энэ дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зуны чийрэгжүүлэлтийг хийснээр тухайн хүүхдийн дархлаа сайжирч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлд өртөх эрсдэл бууруулах чухал ач холбогдолтой юм. Тиймээс 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд чийрэгжүүлэлт хийх ажлыг ирэх аравдугаар сар хүртэл зүохион байгуулахаар төлөвлөжээ. Чийрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжих, хооллолтод нь үнэлгээ хийж, хүүхдийн эмчийн үзлэгт хамруулснаар тухайн хүүхдийн онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаж, эмчилгээг эхлүүлнэ. Мөн хүүхдэд зориулсан иллэг, шар сүү болон хар цайгаар угаах угаалга, хүүхдийн зохистой хооллолтын талаарх эцэг эхчүүдэд зориулсан хичээл зэрэг цогц ажлыг тус төвийн эмч, мэргэжилтнүүд хийж байна.

Чийрэгжүүлэлт эмчилгээний нэг курс нь 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд уг хугацаанд хүүхдийн эмч хяналтын үзлэгийг тогтмол хийх юм. Эмнэлгийн тухайд хүүхдүүдийг хоёр ээлжээр хүлээн авч буй бөгөөд нэг ээлжинд 35 хүүхэд хамрагдана. Энэ маягаар ирэх аравдугаар сарыг хүртэл 460 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top