Томуу, томуу төст өвчнөөс сэргийлж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүллээ

2019 оны 09 сарын 20

Жил бүрийн аравдугаар сараас эхлэн тавдугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 0-5 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлж ажиллахаар болжээ. Гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлснээр 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 0-5 насны хүүхдүүдийг хамруулах гэрийн эргэлт үзлэгийг графикийн дагуу нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулж ажиллах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top