Солонгосын шилдэг эмнэлэг: “САМСУНГ”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чадсан байна. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ. Иймд Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийг цувралаар товч танилцуулъя.


“Самсунг” эмнэлэг нь1994 онд байгуу­лагдсан цагаасаа үзлэг эмчилгээ, судалгаа, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийн хөгжил дэвшлийг тодорхойлж ирсэн БНСУ-ын нэр бүхий эмнэлэг юм. Харин Каннам дүүргийн “Самсунг” эмнэлэг 2008 онд дэлхийд анх удаа хавдрын өвчлөлөөр дагнан байгуулагджээ. Хавдрын бүх төрлийн эмчилгээ, оношилгооны үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлэг хүүхдийн болон тархи, мэдрэлийн хорт хавдрын эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ утгаараа Монголоос хорт хавдрын эмчилгээ хийлгэх олны хөл тасардаггүй.

“Самсунг” эмнэлгийн амбулаториор өдөр тутамд 9200 хүн үйлчлүүлдэг бол 1800 өвчтөн хэвтэн эмчлүүлэх багтаамжтай. Өдөрт хавдрын 200 хагалгаа хийдэг гэхээр ямар том эмнэлэг болох нь харагдана. Өнгөрсөн онд тус эмнэлгээр 18 мянган гадаадын иргэн үйлчлүүлснээс 5 хувь нь монголчууд байжээ.

Байгуулагдсан цагаасаа дэлхийн шилдэг эмнэлгээр нэрлэгдсэн “Самсунг”-аар алдартнууд үйлчлүүлэх дуртай. Тиймээс ч тус эмнэлэг гадаад хэлээр ярих чадвартай мэргэжлийн ажилтнуудаараа дамжуулан гадаад өвчтөнд хамгийн оновчтой үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлжээ. Энд ажилладаг монгол орчуулагч гэхэд эмчилгээний бүхий л төрлийн орчуулга хийгээд зогсохгүй эмчилгээ хоорондын аялалд ч орчуулагчаар үйлчилдэг байна.

Дашрамд дурдахад, Солонгос улс руу эмчилгээний аялал жуулчлалаар очих сонирхолтой иргэд Солонгосын “Ибүүкерс Koрea”, Монголын “Чаен Тур” компаниудаар дамжуулан Солонгосын эмнэлгүүдтэй холбоо тогтоож, богино хугацаанд визээ шийдүүлэх боломжтой юм билээ. Та Каннам дүүргийн аль ч эмнэлгээр үйлчлүүлсэн монгол орчуулагч хариуцан бүх мэдээллээр хангаж, тусгай өрөөнд асран хамгаалагчийнхаа хамтаар хэвтэн эмчлүүлэх боломжтой.


“Самсунг” эмнэлэг:

            Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ye Ypung Kim:

            Утас: +82-2-10-6355-1095

"Ибүүкерс Кориа" компани:

            Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

            Утас: 010-5610-0889

"Чаён Тур" компани:

            И мэйл: chayontour976@gmail.com

            Утас: +976-99230066

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top