Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чадсан байна. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ. Иймд Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийг цувралаар товч танилцуулъя.
Дэлхий дахинаа 80 гаруй салбартай “Чондам Уракил” гоо сайхны эмнэлэг арьс заслаар Солонгостоо шилдгээр нэрлэгддэг. Хятад, Энэтхэг, Вьетнам, Филиппин, Хонконг, Малайзад салбартай энэ эмнэлэг Орос, Монголд салбараа нээхийг хүсч байгаа гэнэ. “Чондам Уракил” эмнэлэг 2020 онд 120 салбартай болох төлөвлөгөөтэй бөгөөд салбар нээх туршлага ихтэй тул сонирхсон эмнэлгүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ. Энэ эмнэлэгт гоо сайхны чиглэлийн бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг. Таргалалтын эсрэг, үс уналтын эсрэг тасгуудтай. Мөн хагалгааны бус аргаар тураах төхөөрөмжүүд, дасгал хийгээд ч турдаггүй газруудын өөхийг хайлуулах төрөл бүрийн багажтай. Уг эмнэлгийн эмч нарын багийн судалгаагаар гаргасан гоо сайхны шилдэг бүтээгдэхүүнүүд Солонгостоо алдартай.
“Чондам Уракил” гоо сайхны эмнэлгээр өдөрт 200 хүн үйлчлүүлдэг бөгөөд ихэвчлэн алдартай “од”-уудыг хүлээн авдаг. Харин Монголоос сар тутамд 50 хүн арьс арчилгаа, лазер эмчилгээ, арьс татуулах эмчилгээ хийлгэдэг байна. Тус эмнэлгийн ерөнхий менежер С.Сугармаа монголчуудын арьсны онцлогийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би “Чондам Уракил” эмнэлэгт ажиллаад гурван жил болж байна. Монголчууд хуурай, эмзэг арьстай. Тиймээс ихэнх нь сэвхтэй байдаг. Дээрээс нь хацрын улаантай. Хуурайшилтаас шалтгаалаад арьсны унжилт ихтэй. Тиймээс монголчуудын арьс эмчилгээ их шаарддаг. Монголчуудын хувьд батгажилтын сорви, сэвхний эмчилгээ зэрэг арьс арчилгааны эмчилгээ их хийлгэдэг. Ер нь арьсны бүх төрлийн эмчилгээ хийлгэвэл багадаа нэг жил болно. Гурван жил ч үргэлжлэх нь бий. Гоо сайхны мэс засал хийлгэхгүй явна гэдэг нь үргэлж анхаарал шаарддаг. Арьсаа арчлах гол алхам нь нарнаас үргэлж хамгаалах явдал. Чийгшүүлэгч тос байнга түрхэж байгаарай. Арьс хуурай байна гэдэг нь арьс хурдан хөгширнө гэсэн үг. Арьсны бүх асуудал нарнаас хамгаалаагүйгээс болж үүсдэг” хэмээн зөвлөсөн юм.
“Чондам Уракил” эмнэлэг:
Ерөнхий менежер С.Сугармаа
Утас: 010-4967-7599, 02-1800-7588
"Ибүүкерс Кориа" компани:
Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr
Утас: 010-5610-0889,
"Чаён Тур" компани:
И мэйл: chayontour976@gmail.com
Утас: +976-99230066
Сэтгэгдэл ( 1 )
Emee:minii ach,\nDuu:minii egch mundag shuu tand hairtai shuu amjilt \n