Та БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалаар зорчихыг хүсэж байна уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чаджээ. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ.

Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдтэй танилцсан сурвалжилгаа бид цувралаар хүргэсэн билээ.

Харин энэ удаад бид уншигчдынхаа хүсэлтийн дагуу Солонгос Улсад эмчилгээний аялал жуулчлалаар зорчих сонирхолтой иргэдэд мэдээлэл хүргэж байна. Бидний онцолж байгаа компани бол 16 жилийн баялаг түүхтэй “Ибүүкерс Кореа” компани. Тус компани сүүлийн 10 жилд 3253 гадаад өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь тусалсан хамт олон юм. Нийт үйлчлүүлэгчдийнх нь 80-аас илүү хувийг монголчууд эзэлдэг ба Солонгостоо монгол хэлний үйлчилгээгээр тэргүүлэх компани болж чадсан байна. Солонгосын шилдэг аялал жуулчлалын компани болох “Ханатур”-ын албан ёсны захиалгын түншээр ажилладаг “Ибүүкерс Кореа” компани БНСУ-ын Хууль зүйн яамнаас жил бүр олгодог эмчилгээний аялал жуулчлалын тэргүүн компани болзолыг тасралтгүй дөрвөн жил дараалан хүртсэн байна. Түүнчлэн 2016-2021оны Сөүл хотын захиргаанд бүртгэлтэй эмчилгээний аялал жуулчлалын хамтарсан компаниар, 2018-2019 оны БНХУ-ын Шанхай хот дахь Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарчээ.

“Ибүүкерс Кореа” компани Монгол Улстай хамтын ажиллагаагаа ахиулсаар ирсэн байна. Энэ хүрээнд 2013 онд Монголын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан эмчилгээний аялал жуулчлалын форумд Солонгос талын зохион байгуулагчаар оролцсон бол 2016 онд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад зохиогдсон эмчилгээний аялал жуулчлалын танилцуулах өдөрлөгийн зохион байгуулагчаар оролцжээ. Мөн эмнэлэг, гоо сайхан, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнгүүд болон Монгол-Солонгосын эмчилгээний маркетингийн бизнесс уулзалтуудын байнгын оролцогч аж. Тус компаниас цаашид Каннам дүүргийн эмчилгээний аялал жуулчлалын хөтөлбөрт Монголын талаас түлхүү оролцуулах бодлого барьж ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Эмчилгээний аялал жуулчлалын чиглэлээр бүх төрлийн туршлага хуримтлуулсан “Ибүүкерс Кореа” компаниар дамжуулан чанартай эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой ба виз мэдүүлэх, эмчилгээний цаг авах, буудал захиалах, орчуулгын үйлчилгээ авах, Солонгос оронтой танилцах аялалын захиалга зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, Сөүл хот 25 дүүрэгтэй бөгөөд Каннам дүүрэг эдийн засаг, соёл, аялал жуулчлалаар тогтмол эхний гуравт эрэмбэлэгддэг. Тус дүүрэг дэлхийд шилдэгт тооцогддог 52 эмнэлэгтэй, өнгөрөгч онд гадаадын 95237 өвчтөнийг эмчилгээний аялал жуулчлалаар хүлээн авчээ. Каннам дүүргийн зүгээс эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад онцгой анхаарах болсон ба Каннам дүүргийн Засаг дарга Чон Сүн Гюн “Манай дүүргийн эмнэлгүүд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай үйлчилгээ үзүүлдэг. Энэ утгаараа өндөр орлоготой хүмүүст үйлчилж ирсэн. Цаашид дундаж орлоготой иргэд өөрт тохирсон үйлчилгээгээ авах боломж олгоход анхаарах болно. Эмчилгээний аялал жуулчлалаар Монгол оронтой харилцаж байгаадаа баяртай байна” хэмээжээ.


Хэрэв та Солонгос улсад эрүүл мэндийн аялал жуулчлалаар зорчиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг хүсвэл

"Ибүүкерс Кореа" компани:

            Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

            Утас: 010-5610-0889

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top