Солонгосын шилдэг эмнэлэг: Монголчууд хамгийн ихээр зорьдог “Мэдрэкс”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чадсан байна. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ. Иймд Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийг цувралаар товч танилцуулъя.


Үе мөч, нуруу, нугасны хагалгааны бус эмчилгээгээрээ алдартай “Мэдрэкс” эмнэлгээр үйлчлүүлдэг гадаад иргэдийн 47 хувийг монголчууд эзэлдэг. Энэ эмнэлэг үүдэл эсийн буюу хагалгааны бус эмчилгээ, нөхөн сэргээлтийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Биднийг “Мэдрэкс” эмнэлэгтэй танилцахаар очихын өмнөхөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ эмчилгээ хийлгээд эх орондоо буцсан байсан. Эрхэм гишүүн Монголын шигшээ багийн тамирчдын гэмтлийг эмчлэхэд хамтарч ажиллах чиглэлээр ярилцсан тухай “Мэдрэкс” эмнэлгийнхэн дуулгасан юм.

Энд Солонгостоо анх удаа үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд дэлхийд хамгийн олон төрлийн үүдэл эсийн эмчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, үүдэл эсийг өвдгөнд тарилаа гэхэд амьд эснүүд нь өвдөгний яс, мөгөөрс болох зэргээр нөхөн сэргээдэг байна. Мөн нуруунаас нь эсийг нь аваад өвчтэй үе мөчинд тарьдаг эмчилгээ ч бий. Үүдэл эсийн тарилгыг хоёр долоо хоногт нэг удаа хийдэг бөгөөд үе мөчний элэгдлийн хэмжээ бага бол гурван удаа хийлгэхэд эрүүлждэг байна.  

“Мэдрэкс” эмнэлгийнхэн өнгөрсөн жилээс эхлэн Монгол руу анхаарлаа хандуулж үнэгүй сайн дурын эмчилгээнүүд хийж эхэлжээ. Амьдралын боломж тааруу ч заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай Б.Оюунд эмчилгээ хийж, хоёр хөл дээр нь босгосон тухай нэвтрүүлэг олон нийтийн тв-ээр гарч байв. Дараагийн ээлжийн эмч нар ирэх арваннэгдүгээр сар гэхэд Монголд ажиллах төлөвлөгөө гарчээ.

“Мэдрэкс” эмнэлгийн захирал, доктор, профессор Ян Хёг Же хэлэхдээ “Монголчууд яс сайтай. Гэхдээ хүнд зүйл өргөж үе мөчөө гэмтээх улмаар тэвчиж явсаар өвчнөө хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт ханддаг” гэсэн юм.

Үндсэндээ “Мэдрэкс” эмнэлэгтэй харилцахад танд багц үнэ хэлэх болно. Энэ зардалд онгоцны буудлаас тосох, буцаж хүргэж өгөх, эмчилгээний өмнөх цогц шинжилгээ, хагалгааны дараах нарийвчилсан оношилгоо, хэвтэн эмчлүүлэх өрөөний зардал гээд бүгд багтдаг байна. Монголоос зураг, өвчний шинж чанараа явуулахад хангалттай юм байна.


“Мэдрэкс” эмнэлэг:

            Олон улсын хэлтсийн координатор С.Алтанзул

            Утас: 02.6011.6096,    010.99676001

"Ибүүкерс Кориа" компани:

            Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

            Утас: 010-5610-0889

"Чаён Тур" компани:

            И мэйл: chayontour976@gmail.com

            Утас: +976-99230066

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top