Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чадсан байна. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ. Иймд Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийг цувралаар товч танилцуулъя.
“Сөүл” их сургуулийн эмнэлгийн Каннам дүүрэг дэх салбар нь эрүүл мэндийн үзлэг, оношилгоогоороо хэдийн өрсөлдөгчгүй болжээ. Дээд зэргийн үйлчилгээтэй тус эмнэлгийн үйлчилгээ ч өндөр. Тэр утгаараа хөрөнгө чинээтэй хүмүүст үйлчилдэг гэж шүүмжлүүлэх нь бий. Гэхдээ эмнэлгийн үзэл, оношилгооны чанар дэлхийг гайхшруулдаг байна.
“Сөүл” их сургуулийн эмнэлгийн үзлэг, оношилгоо нь Сөүл дэх хоёрдугаар шатлалын эмнэлгээс хоёр дахин үнэтэй. Тухайлбал, ерөнхий шинжилгээг эрэгтэй хүн 960 ам.доллараар өгөх бол эмэгтэй хүн 1000 ам.доллар зарцуулна. Харин та үдээс хойш ирж шинжилгээ өгвөл 70-80 ам.долларын хөнгөлөлт эдэлнэ. Ерөнхий шинжилгээнд эрэгтэй хүн биеийн тандах үзлэг, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа, бамбай булчирхай, цагаан хорхой, нуугдмал хэлбэртэй цус, түрүү булчирхайн хавдар зэрэг 30 гаруй шинжилгээнд хамрагдан боломжтой. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх дээр нэмэгдээд өнгөвчний хорт хаврын шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний эсийн шинжилгээ, хөхний рентген зэрэг багтдаг байна. Ерөнхий шинжилгээнээс гадна эмэгтэйчүүд, тархи, зүрх, ходоод, амьсгалын эрхтний болон хорт хавдрын зэрэг нарийн мэргэжлийн шинжилгээг 1860-3000 ам.доллараар, бэлгийн гармон, түрүү булчирхайн MRI, өнгөвчний хорт хавдрын шинжилгээ, зүрхний титэм судасны 3D СТ, ясны сийрэгжилт, папиллома вирусын зэрэг INT premium шинжилгээг 5900 ам.доллараар өгнө.
Харин өвчин тус бүрийн тусгай болон нэмэлт шинжилгээг 103-1958 ам.доллараар хийлгэх боломжтой. Эмнэлгийн зүгээс гадаад иргэдэд тусгайлан анхаардаг байна. Та хэдэн ч шинжилгээ өгсөн хагас өдөрт амжина. Нарийн шинжилгээний хариу долоо хоногт гардаг бол гадаад иргэдэд гурав хоногийн дотор хариуг нь өгдөг байна. Мөн хариуг заавал биечлэн авах шаардлагагүй. Монголчуудын хувьд зүрх судалсны шинжилгээг хамгийн их хийлгэдэг гэсэн судалгаа гарчээ.
“Сөүл" их сургуулийн эмнэлэг:
Захиалга, зөвлөгөө
Утас: 02-2112-5503
Эмчилгээний аялал жуулчлалын "Ибүүкерс Кориа" компани:
Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr
Утас: 010-5610-0889,
Эмчилгээний аялал жуулчлалын "Чаён Тур" компани:
И мэйл: chayontour976@gmail.com
Утас: +976-99230066
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу би тархидаа уйланхайтай болоод 9 жил болж байна үзүүлэхээр тархи зургаа авхуулахаар нэмэгдсэн их болж байна гэдэгээ л мэдэхээс өөр арга алга эмч нар эмчилэгээ байхгүй гэх юм БНСУ- д шимэгдүүлэх эмчилэгээ эм тариа байдаг болов уу туслаач