Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
- Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
- Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
- Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
- Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
- Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
- Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
- Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
- Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
- Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
- Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
- Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
- Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )