Видео: Скарлетт Йоханссоны “Black Widow” киноны шинэ трейлер

2020 оны 01 сарын 14

Найруулагч Кейт Шортландын “Black Widow” киноны шинэ трейлер цацагдлаа. Киноны гол дүрийг Скарлетт Йоханссон, Рэйчел Вайс, Флоренс Пью, Дэвид Харбор нар бүтээж байгаа.

Зохиол ёсоор Йоханссоны баатар Наташа Романова өнгөрсөн үетэй нь холбоотой хуйвалдааны тухай олж мэднэ. Ингээд тэр өөрийг нь захиалгат алуурчин, тагнуулч болгосон дайснуудтайгаа тэмцэх юм.

Киноны зураг авалт Норвегт эхэлж, Англид үргэлжилж, 2019 оны аравдугаар сард өндөрлөсөн. Нээлт тавдугаар сарын 1-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top