Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол халдварт хүнд өвчин туссан тул эмнэлэгт хэвтсэнээ зарлалаа.
Тэрбээр олон нийтийн ВКонтакте сүлжээнд тавьсан видео бичлэгтээ “Бид өвчин тусаж магадгүй гэдгээ мэдэж байсан. Эмнэлэгт надаас гадна Үлэгхэм, Тагны хошууны дарга нар, бидний туслахууд хэвтэж байна. Маш халдвартай, эрүүл мэндэд халтай өвчин юм. Толгой маш их өвдөж байна. Зарим хүн хатгалгаатай. Маш хурдан халдаж байна. Эрүүл мэнд биеийн бүх эрхтнийг гэмтээж байгаа тул хүн дөрвөн өдөрт л үхэж болно” гэж хэллээ.
Шолбан Кара-оол коронавирусний халдвар авсан эсэхээ тодорхой хэлээгүй ч шинжээчид COVID-19 илэрсэн гэж үзэж байгаа юм. Тувагийн тэргүүн ард иргэддээ хандан “Өөрийгөө тусгаарлан, ариун цэврийг сахиарай. Эмч нар сайн ажиллаж байна. Миний өвчний талаар эрт орой хэзээ нэгэн цагт бүгд мэдэх болно. Гэхдээ би зайнаас ажил үүргээ гүйцэтгэнэ. Энэ туршилтыг бид даван туулах болно” гэж уриалжээ.
Өнөөдөр өглөөний байдлаар Тувад 706 тохиолдол илэрч, 83 хүн эдгэрэн, нэг хүн нас бараад байгаа юм.
ОХУ-ын удирдагчдаас Ерөнхий сайд Михаил Мишустин, Соёлын сайд Ольга Любимова, Барилгын сайд Владимир Якушев, Чечений тэргүүн Рамзан Кадыров нар коронавирусний халдвар аваад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нөхөр Монгол Улсаас хиллэх хил, хязгаараа хаагаа биз дээ
Нүд нь хөхөрч хавдсан байна, хоолой нь сөөнгө , ярихад хүндрэлтэй . Айхтар юмаа. Эрүүл энхийг хүсье. Түргэн илааршаарай