Японы улсын Ерөнхий сайд Абе Шинзо өнөөдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр улс орон даяар зарласан онц байдлын дэглэмээ өнөө шөнө цуцална гэдгээ илэрхийллээ.
Арлын Япон оронд коронавируст халдвар голомтлон тархаж эхэлснээс хойш ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс дөрөвдүгээр сарын 07-ны өдөр улс орон даяар онц байдал залрасан юм.
Ингэснээр тус улсын бизнесүүд эргэн сэргэж, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрууд тусгай журмын дагуу алгуур хэвийн байдалдаа шилжих аж.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад одоогийн байдлаар 16.5 мянган тохиолдол бүртгэгдэж, 820 хүн эндээд байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )