Азид халдвараараа тэргүүлж буй Энэтхэг улс дотоодын нислэгээ сэргээлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

Коронавируст халдвараас шалтгаалан хоёр сар гаруйн хугацаанд хөл хорио тогтоож, улмаар гадаад, дотоод бүх нислэгээ цуцлаад байсан Энэтхэг улсад дотоодын нислэг нь хэвийн ажиллагаандаа шилжсэн байна.

Хэдийгээр бүх мужид үйлдэх нислэг сэргэсэн боловч өмнөд хэсгийн Андра Прадеш, дорно хэсгийн Баруун Бенгал мужид тодорхой журмын дагуу цөөн тооны зорчигчтой нислэг үйлдэхээр болжээ.

Тухайн нислэгийн онгоцонд бүх зорчигчдоос шинжилгээ авч, халууныг нь хэмжин хоёр зорчигч дунд нэг гар ариутгагчтайгаар үйлчлэх аж.

Энэтхэг улс энэ сардаа багтаан хөл хорионы дэглэмээ алгуур цуцлахаар болсон билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top