Адидас компани олон дахин хэрэглэж болох маск үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Спортын хувцас, хэрэглэлийн алдарт “Адидас” компани олон дахин хэрэглэж болох амны хаалт буюу маск үйлдвэрлэж, зах зээлд гаргалаа.

“Амсьгалдаг” материалаар хийгдсэн уг маск нь сайн чанарын шүүлтүүртэй боловч агаарын солилцоог нэвтрүүлэх сайн чанарын материалтай аж. Түүнчлэн спортын хувцас, өмсгөл хийхэд ашигладаг материал утсыг ашиглан дээрх маскийг бүтээсэн байна.

Уг маскийг Европ тив болон Хойд Америк, цаашлаад БНХАУ-ын зах зээлд худалдаанд гаргах юм байна.

Их Британид уг маскийн үнэ хоёр фунт байх ажээ.

Түүнчлэн тус компани борлуулсан маск бүрийнхээ нэг ам.долларыг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлахаар болсон байна.

Эх сурвалж: Dezeen

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top