КОВИД-19 | ОХУ-д 2000 жирэмсэн эх вирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

ОХУ-ын мэдээллийн “ТАСС” агентлагийн мэдээллээр тус улсын хэмжээнд одоогийн байдлаар 2035 жирэмсэн эх коронавирусээр халдварласан тухай мэдээллээ.

“Одоогоор улсын хэмжээнд 2561 жирэмсэн эх вирусээр халдварлаад байна. Үүнээс 2035 жирэмсэн эхийн онош батлагдсан, 816 жирэмсэн эхийн давтан болон гурав дахь шатлалын шинжилгээний хариуг хүлээж байна. Зөвхөн нийслэл хот Москвад л гэхэд 816 жирэмсэн эх вирусээр халдварлан эмчлүүлж байгаа” гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Лейла Адамян ярьжээ.

Эмч нарын хэлж буйгаар жирэмсний дунд хугацаанд жирэмсэн эх вирусээр халдварлах нь элбэг байгаа аж. Учир нь тухайн үед эхийн цусны эргэлт түргэсэж, түүнийхээ хэрээр хүчилтөрөгч шаардлагатай болдог үед ийнхүү халдвар халдах магадлалтай болдог байна.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад одоогийн байдлаар 353.4 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 3.6 мянган хүн энджээ.

Эх сурвалж: ТАСС

 

Top