Google компани зарим оффисоо долоодугаар сард нээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

 

Хайлтын системийн алдарт Google компани зарим оффис, салбар нэгжээ ирэх долоодугаар сард нээнэ гэдгээ зарлалаа.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичайн хэлснээр долоодугаар сарын 06-ны өдөр нээгдэх аж.

Эхний ээлжид оффисын дотоод орчинд нийт багтаамжийн 10 хувьтай тэнцэх ажилтан суулгах бол есдүгээр сард 30 хувьтай тэнцэх ажилчдыг суулгах төлөвлөгөөтэй байна.

Хоёр сар гаруйн дараа нээгдэх оффист гар ариутгагч, халуун хэмжих төхөөрөмж, түргэвчилсэн оношлуур зэргийг суурилуулах аж. Түүнчлэн дулаан хэмжих төхөөрөмжөөр бүх оффисыг тохижуулахаар болжээ.

Эх сурвалж: CNN

Top