КОВИД-19 | Вирусний эсрэг хуурамч вакцин худалдах болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

 

Өмнөд Америкийн хэд, хэдэн улсад хуурамч вакцин худалдаалж иргэдийг залилах тохиолдол гарах болжээ.

Израилын хөрөнгө оруулалттай Migal гэх компанийн нэрийг Израил хэлээр бичсэн дээрх вакцины нэгж үнэ нь 380 ам.доллароор хэмжигдэж байна.

Эквадор улсад зарсан хэд, хэдэн тохиолдол бүртгэгдэж байгаа учраас Өмнөд Америк тивийн улс орнууд иргэддээ сэрэмжлүүлж эхэлжээ.

Дээрх хуурамч вакцин нь иргэдийн цусны даралтыг нэмэгдүүлэх, харшил үүсгэх зэрэг өндөр эрсдэлтэй аж.

Эх сурвалж: The Jerusalem Post

Top