Өмнөд Солонгосын цахим худалдааны төв халдварын шинэ голомт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

 

Өмнөд Солонгосын Бучон хотод байх “Coupang” цахим худалдааны төвийн 36 ажилтнаас коронавирусний халдвар илэрч улмаар шинэ халдварын голомт болоод байна.

Цар тахлын үеэр ашиг орлого нь үлэмж нэмэгдэж байсан уг төвөөс өнгөрсөн бямба гарагт анхны тохиолдлууд илэрч эхэлсэн аж.

Тус төвийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн ажилтан Итевон дахь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн гэж асуумжид мэдүүлжээ.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 3600 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулахаар болоод байна. Цаашид уг цахим дэлгүүрийн ажилтнуудын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.

Цахим худалдааны төвийн удирдлагууд компанийн төв оффисийг хааж, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Эх сурвалж: CNA

Top