ЭМЯ: 1635 хүн ажиглалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.28/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.780 сая халдварын тохиолдол илэрч, 350 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 101 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8338 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 58-70-аар нэмэгдлээ. Эрхүүд халдвар буурсан ч Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 228 дуудлага, шуурхай аппт гадаадын 7 орноос 15 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 11 галт тэргэнд 4343 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. Зоонозийн төвөөс өчигдөр 186 ачаа, 11 вагон, 3 зочид буудлыг ариутган, халдваргүйжүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар 1635 хүн ажиглалтад байна. 383 хүн нэмэгдэж, 2 хүн ажиглалтаас гарлаа. 

Иргэдээс зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалт хэрэглэхгүй байгаа талаар гомдол их ирсэн. Тиймээс ЭМЯ-наас үйлчилгээний байгууллагынхан амны хаалт байнга зүүхийг анхаарууллаа. 

ШУУД ҮЗЭХ

Top