КОВИД-19 | Фейсбүүкт худал мэдээ тараасан иргэнд хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

 

Сингапурын иргэн Лай Ёнг Хуй гэгч этгээд өөрийн фейсбүүк хуудастаа коронавируст цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараасан тул дөрвөн сар хоригдох ял сонслоо.

Таксины жолооч ажилтай тэрээр “хүнсний дэлгүүрүүд хаагдах тул яаралтай хүнсний хэрэгцээгээ нөөцлөхийг Засгийн газраас уриаллаа” гэх агуулгатай пост хийсэн юм.

Лай Ёнг Хуй нь өдгөө 40 настай бөгөөд 7.5 мянган гишүүнтэй группэд шейрлээд 15 минутын дараа устгажээ. Шүүхээс түүний оруулсан цаг минуттай нь гаргаад өөр цаашаагаа олон хүн шейрлэсэн болохыг баримтаар нотолсон байна.

Түүнийг цар тахлын хүнд нөхцөл байдлын үед иргэдийг түгшүүрт автуулах пост оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худалд мэдээлэл тараасан гэж үзэн хорих ял оноожээ.

Мөн түүнд давхар оноосон 10 мянган сингапур долларын торгуулийг төлбөл ялаас нь нэг жилийг хасаж тооцохоор болсон байна.

Эх сурвалж: Reuters

Top