ЭМЯ: Ажиглалтад 1908 хүн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.29/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.876 сая халдварын тохиолдол илэрч, 360 мянган хүн нас баржээ. Нийт 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 92 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт багассан байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8371 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 51-62-аар нэмэгдлээ. Эрхүүд халдвар буурсан ч Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 448 дуудлага, шуурхай аппт гадаадын 5 орноос 17 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 3443 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. Зоонозийн төвөөс өчигдөр 390 кг ачаа, 11 вагон, 7 автобусыг ариутган, халдваргүйжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Монголд 1908 хүн ажиглалтад байна. 289 хүн нэмэгдэж, 17 хүн ажиглалтаас гарлаа.

ШУУД ҮЗЭХ

Top