Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдварын тохиолдол буурахгүй харин ч нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.
Ялангуяа ОХУ, Бразил зэрэг улсад өвчлөл буурахгүй байгаагаар зогсохгүй Өмнөд Ази, Баруун Европын орнуудад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа аж.
Тэр дундаа Өмнөд Солонгост халдвар голомтлон тархах тохиолдол буурахгүй байгаа нь вирусний халдварын тархалтыг нэмэгдүүлэх нэг том хүчин зүйл болжээ.
Одоогоор дэлхий даяар 100 гаруй вакциныг туршиж байна.
Эх сурвалж: CNN