Финландын өдөр тутмын “Helsingin Sanomat” сонинд Монгол улс коронавирустэй хэрхэн тэмцэж байгаа талаар нийтлэл гарчээ. Тус сонины сэтгүүлч Веса Сирен “Монголд коронавирусээр амиа алдсан тохиолдол гараагүй байгаа. Энэ улсад цар тахалтай бусад улс орноос огт өөр, өвөрмөц аргаар тэмцэж байна” гэж бичжээ.
Веса Сирен (Vesa Sirén)
Энэ долоо хоногт Монгол Улс дэлхийн бусад орноос огт өөр шийдвэр дахин гаргалаа. Гайхмаар. Финландаас Япон хүртэл олон улс энэ долоо хоногт хөл хорио, онц дэглэмүүдээ цуцаллаа. Харин Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусний эсрэг вакцин гараагүй цагт онц байдлыг цуцлахгүй гэж мэдэгдсэн юм.
Одоогийн шийдвэр ёсоор Монголын сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сар хүртэл ажиллахгүй, хувийн ариутгалын хэрэгсэл заавал хэрэглэх, 12-оос бага насны хүүхдийг дэлгүүр, ресторанд оруулахгүй, хурал чуулган зохион байгуулахыг хориглосон байгаа.
Зургаадугаар сарын 24-нд болох парламентын сонгуулиар Ерөнхий сайдын энэ бодлогыг шүүмжилж магадгүй. Гэхдээ цар тахлын үед У.Хүрэлсүхийн авч байгаа арга хэмжээнүүдийг Монгол дахь халдварын хэмжээгээр дүгнэвэл маш амжилттай гэж хэлж болно. Монголд covid-19 вирусээр нэг ч хүн нас бараагүй. Цар тахлын энэ үед халдварын тохиолдол 141 л гарсан. Бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд. Дотооддоо халдвар огт гараагүй. Монголын статистикийн тоо баримт асуудалтай ч онц байдал зарласан цаг хугацааг нь тооцож үзэхэд энэ тоо үнэн байх магадлалтай.
Газар нутгийн тусгаарлагдсан байдал нь Монголыг халдвараас аварсангүй. Нийслэл Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай том хот. Эндээс өдөр болгон гадаад улс орнууд руу онгоц нисдэг. Вирус анх үүссэн Ухань хот руу хийдэг нислэг ч байлаа.
Харин Монголыг цаг алдалгүй, шуурхай ажилласан нь аварсан юм. Монгол Улс нэгдүгээр сарын эхээр л Хятад болон ДЭМБ-тай зөвлөлдөж, аюулгүй байдлын бүх зааврыг нь ягштал дагасан. Хятадад вирус хүнээс хүнд халдаж байгааг тогтоосны дараа Монгол шуурхай арга хэмжээ авч эхэлсэн.
Нэгдүгээр сарын 27-нд бүх сургуулиа хааж, амны хаалт, ариутгалын бусад хэрэгслийг худалдан авч эхэлжээ. Гадаадад байгаа монголчуудаа ээлж дараалан эх оронд нь авчирч, бүгдийг нь 21 хоногийн карантинд орууллаа. Удалгүй зарим улс орнуудад хязгаарлалт тавьж эхэлсэн байна. Хоёрдугаар сард Хойд, Өмнөд Солонгос, Японд хийх нислэгүүдээ зогсоов.
Гуравдугаар сард Монголд анхны тохиолдол илэрлээ. Гэхдээ тэр нь монгол хүн биш Москвагаар дайрч галт тэргээр ирсэн франц иргэн байлаа. Халдвар илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллахаа Монголын удирдлага хэдийн бэлтгэсэн байлаа. Бэлэн ч байлаа. Эрсдэлтэй иргэдийг карантинд оруулж, агаар, төмөр зам, авто машины замуудаа хаав. Тодорхой хугацаагаар дэлгүүрүүдийг хааж, вирус тархсан байх магадлалтай их хэмжээний газрыг ариутгасан байна. Маш хурдан арга хэмжээ авсан тул вирус тарсангүй. Илэрсэн тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөж байсан тул дотооддоо халдвар тархах эрсдэл тун бага байлаа.
Тавдугаар сард нь Улаанбаатарын нэг дүүрэгт халдвар хотод тархсан тохиолдолд хэрхэн шуурхай ажиллах талаар сургууль хийлээ. Энэ сургуулилтад 3.5 мянган төрийн албан хаагч ажиллаж, 150 мянган хүн хамрагдсан байна.
Ингээд гадаад орнууд Монгол Улсын коронавирустэй хийж байгаа тэмцэл, авч байгаа арга хэмжээнд анхаарал хандуулж эхэлсэн юм. Мэдээж Монголд хүндрэл, асуудал зөндөө байгаа. ДНБ-ий хэмжээгээр энэ улс Армен, Руанда улсуудын хооронд байрладаг. Эрүүлийг хамгаалах систем сайн ч гэхдээ алс нутагт халдвар тархвал эмнэлгийн тусламж авахад хэцүү. Улс төрийн хувьд Монгол бол ардчиллын өлгий гэж нэрлэгддэг орон. Гэхдээ 2019 онд Монголд бага хэмжээний Үндсэн хуулийн хямрал болж, авлигачид энэ жил ч улс орноо хохироосон хэргүүд гарсан.
Жүдоч, самбоч асан, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил эрх мэдлээ нэмэгдүүлэх алхам хийнэ гэсэн айдас түгшүүр байсан ч ямар ч гэсэн одоогийн байдлаар Х.Баттулга ОХУ, Хятадын удирдагч нарыг даган дуурайх үйлдэл хийгээгүй.
Коронавирусний халдвараас сэргийлж, хатуу арга хэмжээ аван, хилээ хаах нь эдийн засгийн их алдагдалтай. Хөл хорио, онц байдлыг цуцалж байж л энэ алдагдлаас зайлж болно. Гэхдээ Монгол шиг байхыг дэлхийн олон орон мөрөөдөөд ч бараагүй. Монголд халдварыг тархаагаагүй, зогсоож чадсан.
Цар тахлын эсрэг Монгол Улс Барууны өндөр хөгжилтэй улсуудаас ч шуурхай, зөв арга хэмжээ авсан. Дипломат бодлого нь ч гайхамшигтай. Хоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга халдварын голомт Хятад оронд айлчилж, тусламж үзүүлсэн. 30 мянган хонь бэлэглэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Хятадад цар тахалтай тэмцэхэд нь зориулан, Монголоос 180 мянга гаруй евро хандивласнаа тэмдэглэж байв.
БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин хэвлэлийн бага хурал дээр Монголын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлж байлаа.
Энэ бол Монгол.
Сэтгэгдэл ( 9 )
Халдварын эсрэг арга хэмжээг сайн авч буй төр засагтаа баярлалаа. Бярцогтын хувилсан дүр гадныхан, оюутолгойг шүтэн мөргөж, сөгдөн дагагсад хилийн цаана гараарай.
Эх сурвалж нь хамт байвал зүгээр юм үгүй бол өөрсдийгөө магтаад бга ч юм шиг... \n
Ex surwaljaa oruulj ogch tuslaach ene talaar xaixaar bxgv bxin ??? Eswel bi tiim toms yum bolow uu xxa
This is Mongolia
tsagaar end ymarch hamaagvi maluudaa.oros manaih shig l yag ijil tsag agaartai getel orosd tarhalt mashig bn hudalaa medemhiireh heregvi
Баттулга Хүрэлсүх хоёрт одоо Вакцинд л найдахаас өөр зам үлдээгүй, хэзээ нэгэн цагт хилээ нээнэ, Корона цутгаад л ороод ирнэ, дархлаа суугаагүй иргэд нь байж байдаг, бусад орон болохоор туулаад гарсан
Sain zohion baiguulj hamgaalj chadsan tur zasagtaa bayarlalaa l gej heleereideee humusee!!!!getel busad ornuud yamrhuu baigaag hardaa ,delhid taraasan hujaa nar yu ch boloogui met guliichuud
манайхан эрсдэлтэй бүсэд байрладаг орон учраас маш хашир байх ёстой тул төр засаг маань сайн ажиллаж байгаа юм аа.ард иргэд маань ч хэрээрээ хичээгээд мундаг байгаа шүү.коронатай асар том 2 хөршийн дундах жижигхэн улс ийм байхад гайхахгүй яах вэ дээ
гоё л бичиж , баруун европоос ирсэн коронавирусийн халдвартай тээврийн жолооч , бельгээс ирсэн халдвартай ховдын хүүхэн , туркийн элчин сайдын халдвартай эхнэр хүүхдүүдэд үйлчилсэн эмч нар гэртээ харьж хоносон гэх мэт халдвар тархаж болох бүхий л боломж бололцоо байсныг нэмж бичсэн бол бүр гоё болох байлаа , монголд халдвар тархаж өгөхгүй байгаа нь үнэхээр судалмаар сонирхмоор хэрэг шүү