КОВИД-19: Хүүхдийн баярын зөвлөгөө

2020 оны 05 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед хүүхдийн баярыг хэрхэн өнгөрүүлэх талаар эцэг, эхчүүдэд зориулан, зөвлөгөө гаргажээ.

ХҮҮХДИЙН БАЯРЫН ЗӨВЛӨГӨӨ

Эцэг, эхчүүдэд:

• Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах

• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)

• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)

• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох

• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах

• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх

• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах

• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top