Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр. НҮБ-ын Ерөнхий чуулганаас энэ өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэж байна.
НҮБ-иас энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл хийхдээ цэрэг дайчид цар тахлын үед хэрхэн алба хашиж байгаа талаар дурдсан юм.
НҮБ-ын 13 энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа 100 мянган энхийг сахиулагчдаас 96 дайчин коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүнээс 3 нь Кипр, 1 хүн Ливан, 1 Палестин, 5 хүн Төв Африкийн БНУ, 3 хүн Өмнөд Судан, 70 дайчин Малид алба хааж байгаа юм байна.
48 энхийг сахиулагч эдгэрч, нэг ч хүн амь насаа алдаагүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )