Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.05.30/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.23 сая халдварын тохиолдол илэрч, 366 мянган хүн нас баржээ. Нийт 2.6 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 122 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт эрс нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8572 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 28-66-аар нэмэгдлээ. Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
119 дугаарт 287 дуудлага, шуурхай аппт гадаадын 5 орноос 10 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 4363 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. Зоонозийн төвөөс өчигдөр 2 зочид буудлыг ариутган, халдваргүйжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Монголд 1886 хүн ажиглалтад байна. 4 хүн нэмэгдэж, 8 хүн ажиглалтаас гарлаа.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )