ЭМЯ: ОХУ-ын Тувад халдварлалт маш өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.01/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.259 сая халдварын тохиолдол илэрч, 371 мянган хүн нас баржээ. Нийт 2.8 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 108 мянган хүн халдвар авч, 1000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт эрс нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9268 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 29-90-өөр нэмэгдлээ. Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 156 дуудлага ирж, зөвлөгөө авсан авсан байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 5400 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. 

Өнөөдрийн байдлаар Монголд 1856 хүн ажиглалтад байна. 4 хүн нэмэгдэж, 39 хүн ажиглалтаас гарлаа. Иргэдээс амралтын газруудад их хэмжээний бөөгнөрөл үүсэж байгаа талаар их гомдол тавьж байгааг ЭСЯ-наас анхаарууллаа. 

ШУУД ҮЗЭХ

Top