Д.Нямхүү: Халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, 185 боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.06.01/ ээлжит мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан дахь лабораторид 371 хүнд тандалтын болон давтан шинжилгээ хийснээс 365 хүнээс халдвар илрээгүй. Тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирж, тусгаарлагдсан сонсогчдоос зургаад нь халдвар илэрсэн. Ийнхүү 18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн  33 жолоочид шинжилгээ хийсэн ба халдвар илрээгүй. Ингэснээр, нийт халдварын тохиолдол 185-д хүрч, эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 141 өвчтөн байна. Эдгээрийн 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр. Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж байна. Истанбулаас ирсэн 179 хүнээс сорьц цуглуулахаар өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нар ажилдаа гарлаа. Анхаарлаа сулруулж болохгүй, амны хаалтаа зүүж, бээлий өмсөхийг уриалж байна. Одоогийн байдлаар, коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эдгээр арга болоод байна.

КОВИД-19 генийн дарааллыг өөрчлөгдөж буй эсэхийг судалж байна. Дэлхийн дахинд мөн үүн дээр онцгой анхаарал хандуулж байна. Учир нь генийн дараалалд өөрчлөлт орж буй эсэх  нь вакцин бүтээхэд туйлын чухал. Монголд эмчлүүлж  буй өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд, гурван  жирэмсэн эх байна. Халдвар авсан хүмүүс 8-65 насныхан бөгөөд ихэнх нь оюутнууд. Чихрийн шижинтэй, хавдартай хүмүүст эмчилгээ тохируулж хийж байгаа" гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2020 оны 06 сарын 01

Oros,Solongosoos irsen humusee sain emchileed edgeegeed abaarai eee EMiin yamnihan ,emch subilgach ta nar min mundag shuuuu! Ta nartaa amjilt husie!

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 06 сарын 01

Hyatadaas hamgaalsan shuu,odoo Oros,Mongoloos irsen mongolchudaa edgeej abaarai ,hicheegerei eee EMiin salbarin mundag chuud min

0  |  0
Ө(103.212.118.203) 2020 оны 06 сарын 01

Морь унаад хил давчаад ирсэн дөрвөдийг бууд

0  |  1
Иргэн(202.9.46.210) 2020 оны 06 сарын 01

Бусад улсуудад зуу зуугаараа , мянга мянгаараа эмчлэгдээд байх юм аа

1  |  0
Top