Цар тахлын үед хүн болгон амны хаалт зүүх үүрэгтэй. Харин нүдний шилтэй хүмүүст энэ нь их хэцүү байдаг. Учир нийтийн унаанд суух, дэлгүүрт ороход нүдний шил нь цантаад эхэлдэг билээ. Коронавирусний халдварын улмаас нүүрээ бохир гараар оролдож болохгүй, амны алчуур, цамцны захаар арчиж болохгүй болсон.
ОХУ-ын нэгэн эмэгтэй твиттер хуудсаараа дамжуулан “Яавал нүдний шил цантахгүй вэ” гэж асуусан юм.
Нүдний шил цантах шалтгаан нь маскны дээд хэсгээс халуун амьсгал шууд нүдний шилд хүрж байгаад оршдог ажээ.
Энэ бүхнийг тайлсан @holywarovna нэртэй жиргээчийн доор харуулсан оосрыг нь мушгин зүүх арга үнэхээр үр дүнтэй гэдгийг туршиж үзсэн хүмүүс баталж байна.
Сэтгэгдэл ( 0 )