Итали улсад халдвар голомтлон тархаж эхэлснээс хойш буюу хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш анх удаагаа халдварын тохиолдол буурсан байна.
Тус улсад халдварын шинэ тохиолдол хоногийн дотор 178-аар нэмэгджээ. Одоогоор тул улсад халдварын 233.1 мянган тохиолдол бүртгэгдсэнээс, 33.4 мянга нь эндээд байна.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр 41.3 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 424 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй ажээ.
Эх сурвалж: Euro News