Бангладешийн Дамурхуда тосгонд 17-32 насны 15 эр дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаад торгуулсан байна.
Хөл хорионы дэглэм зөрчин бөөнөөрөө цуглан баяр тэмдэглэсэн учраас тэднийг тус бүр 100 така буюу 1.15 ам.доллароор торгожээ.
Харин баяр тэмдэглэх зөвшөөрөл олгож кофе шопоо нээсэн Захидул Аламд 50 ам.доллартай тэнцэх торгуул оноосон байна.
Тус улс гуравдугаар сараас эхлэн коронавируст цар тахалтай холбоотойгоор хөл хорионы дэглэмтэй байгаа юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг зургаан удаа хүртсэн Лионель Мессигийн төрсөн өдөр зургаадугаар сарын 24-ний өдөр тохиосон билээ.
Эх сурвалж: The Daily Star
Сэтгэгдэл ( 0 )