“Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Тамарикидо нэрээр барилдаж байсан Мацүганэ ояката шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо” гэж Японы сүмо бөхийн холбооноос зарлалаа.
Мацүганэ ояката шинэ шавь элсүүлэхээр явахынхаа өмнө энэ сарын 6-нд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй, одоо Токио хотын эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа гэнэ. Ояката долоодугаар сарын тэмцээний үеэр ажиллаагүй ч холбооноос бүх бөхчүүдэд Намрын тэмцээний өмнө давтан шинжилгээ хийхээр болжээ. Харин оякатагийн гэр бүлийн гишүүдийнх нь хариу сөрөг гарсан байна.
Тэрбээр халдвар авсан хоёр дахь ояката, Сүмо бөхийн холбооны найм дахь ажилтан болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )