Японоос буцах хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны 3 дугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна. Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Жич: Тус ЭСЯ нь энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top