Тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 04

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2700 орчим иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Шийдвэрийн дагуу өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-9, өндөр настан-8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top