Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 81 улсаас 23354 иргэнийг эх оронд нь авчираад байна. Энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Эхний Нур-Султан – Улаанбаатар чиглэлийн нислэг амжилттай хийгдсэн. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээг авч, шинэчилж байна. Нэн яаралтай нутаг буцах хэрэгтэй, хүнд нөхцөлд байгаа иргэдийн тоон мэдээг гаргаж байна. Аравдугаар сардаа багтаж нутагтаа ирэх шаардлагатай хүний тоо 3000 гаруй байгаа. АНУ-д 205, Европ болон бусад бүс нутагт 490 орчим, Өмнөд Солонгост 2500 хүн яаралтай нутаг буцах шаардлагатай, хүнд нөхцөлд байна. Бид урьдчилсан байдлаар 2760 иргэнийг авчирна гэж тооцож байгаа. Иймээс сарын сүүлчээр яаралтай нутаг буцах хэрэгтэй иргэдийн тоо буурна гэж тооцоолж байна” гэлээ.
Түүнчлэн тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг задгай талбайд буулгаж тусгаарлах байр руу тэвээрлэж байгааг болиулж, онгоцонд хоолой залгаж, нисэх буудлаар дамжуулан тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн гэдгийг Л.Мөнхтүшиг олон нийтэд мэдээлэл болгон хэлэв.
Сэтгэгдэл ( 0 )