Ирэх сард 12 УДАА тусгай үүргийн нислэг хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаа тусгай үүргийн нислэг хийх аж. Нийт 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж байгаа бөгөөд нислэгүүдийн хуваарийг урьдчилсан байдлаар танилцуулъя.

Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүл-Улаанбаатар, 5-нд Токио-Улаанбаатар, 6-нд Сөүл-Улаанбаатар, 10-нд Истанбул-Улаанбаатар, 13-нд Токио-Улаанбаатар, 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/, 15-нд Франкфурт-Улаанбаатар, 21-нд Сөүл-Улаанбаатар, 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/, 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/, 27-нд Сөүл-Улаанбаатар, 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top