Улсаас 48 иргэний нислэг, тусгаарлалтын байрны зардлыг гаргана

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14


Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард багтаан гурван удаа тусгай үүргийн нислэг хийхээр болоод байсан. Тэгвэл дахин нэг нислэгийг энэ сарын 17-нд Франкфурт руу хийх хуваарь гарсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Тэрбээр “Франкпурт руу нэг удаа том онгоцоор тусгай нислэг хийхээр төлөвлөсөн байсан ч тусгай захиалгат ачаа зөөвөрлөх хуваарьтай байгаа тул хоёр удаагийн нислэг хийхээр боллоо. Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Франкфурт руу нислэг хийнэ. Мөн Токио, Сөүл хот руу тус бүр нэг нислэг хийнэ. Энэ сард хийх тусгай нислэгээр 720 иргэн эх орондоо ирнэ” гэв.

Түүнчлэн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 11 улсад байгаа 48 иргэний нислэгийн тасалбар, тусгаарлалтын байрны зардлыг гаргахаар болсон гэдгийг Л.Мөнхтүшиг мэдээллээ.

 

Top