Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цаг орчим Улаанбаатарт газардлаа. Тус нислэгээр нийт 264 иргэн эх орондоо ирж байна.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )