Коронавирусний эсрэг даашинз ХИТ болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Их Британийн супер модель Кейт Моссын дүү Лотти Мосс коронавирусний эсрэг шинэ даашинзыг хит болгожээ.

PrettyLittleThing брэндийн шинэ даашинз нь бие барьсан, захыг нь босгон, чихэндээ тогтоож болдог. Энэ нь цар тахлын үед амны хаалтны үүрэг гүйцэтгэх гэнэ.

Лотти Мосс Лондон хотын гудамжаар энэ брэндийг өмсөн зугаалсны дараа даашинз хоромхон зуур зарагдсан байна. Шинэ даашинз ердөө 15 фунт стерлингийн үнэтэй.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top