Монако, Испани,Португалд суугаа Өргөмжит консулуудтай онлайн уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-наас 2 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсаас Монако, Испани болон Португалд суугаа Өргөмжит консулуудтай онлайн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Өргөмжит консулуудад Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” үндсэн зорилтууд болон 2019-2023 оны хооронд гадаад худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх “Худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж, дээрх бодлогын баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулууд анхаарч ажиллахыг ЭСЯ-ны зүгээс хүслээ.

Өргөмжит консулуудын зүгээс онлайн уулзалт зохион байгуулж байгааг сайшааж, цаашид уулзалтыг тогтмол зохион байгуулах, мэдээлэл солилцож байх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга иргэн(202.126.89.133) 2021 оны 02 сарын 09

Монакод Монгол хэрэггүйээ. Хайран мөнгө татвар төлөгчдийн.

0  |  0
шударга иргэн(202.126.89.133) 2021 оны 02 сарын 09

Энэ Монако гээч дэлхийн хамгийн өндөр өртөгтэй зөвхөн баячууд л амьдардаг ганц өрөө байр 1 сая доллар хүрдэг газар монгол мэтийн жижиг орны консул байх ямарч шаардлаггүй. Татвар төлөгчдийн мөнгийг диваажингийн местэнл үрэхээ болио.

0  |  0
Top