ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-наас гадаадаас ирэх зарим вакцин хойшилж байгаа нь Монгол Улсаас шалтгаалаагүй, тухайн улсаас шалтгаалан хойшилж байгаа учир одоо байгаа вакциндаа хамрагдахыг иргэдэд уриаллаа.
Өнөөдөр /2021.05.02/ Улаанбаатар хотод 110 цэгт 75 мянган хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэйгөөр эмч, эмнэлгийнхэн ажиллаж байгаа аж. Иймээс харьяа дүүрэг, хорооныхоо хамгийн ойр цэгт очиж вакциндаа хамрагдаарай. Хөхүүл эмэгтэйчүүд хэдэн сартай хүүхэдтэй байсан ч вакцинд хамрагдаж болно, вакцин хийлгэснийхээ дараа хүүхдээ ч хөхүүлж болно гэдгийг ЭМЯ-наас дахин хэллээ.
Улаанбаатар хотод 1.1 сая иргэн вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай байгаа аж. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад 82 мянга гаруй иргэн вакцинд хамрагджээ.
Хөдөө орон нутаг руу, 21 аймаг руу өнөөдрөөс эхлээд вакцин тараагдаж байгаа аж.
Дэлхий дахинд нийт 190 улс дархлаажуулалтыг хийж байна. Монгол Улс дархлаажуулалтын эрчмээрээ дэлхийд долоодугаарт бичигдэж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Тавдугаар сарын 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийн тоо цөөрөх учраас одоо дараалал багатай, чөлөөтэй байгаа үед нь вакцинжуулалтдаа хамрагдаарай.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс оруулж ирсэн вакцинуудыг иргэддээ үнэгүй хийж байгаа. Харин вакцин оруулж ирж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө үнээ тогтоох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Спутник тарьж эхэлсэн үү?