2022 онд дэлхийн насанд хүрсэн хүн амыг вакцинжуулахад 45 тэрбум орчим ам.доллар шаардагдана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Тус байгууллагын тооцоолсноор, ирэх онд дэлхийн насанд хүрсэн хүн амын дийлэнх хувийг вакцинжуулалтад хамруулахад 35-45 тэрбум ам.доллар нэмж шаардагдана.
Түүний хэлснээр, вакцинжуулалт ид өрнөж байгааг үл харгалзан сүүлийн хоёр долоо хоногт коронавирусний халдварын шинэ тохиолдол цар тахал дэгдсэнээс хойших эхний зургаан сарын үзүүлэлтээс нэмэгджээ.
Ингэхдээ сүргийн дархлаа бий болоход дэлхийн насанд хүрсэн хүн амын дийлэнх олонхыг вакцинжуулах шаардлагатай тул вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Тиймээс ДЭМБ КОВИД-19-ийн эсрэг вакцин, оношлуурын хүртээмжийг хангахад чиглэсэн олон улсын түншлэлийн бий болгоход зорилго бүхий “ACT-Accelerator” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалж байна.
Одоогийн байдлаар, тус хөтөлбөрт 19 тэрбум ам.доллар шаардагдаж байна гэж Гебрейесус онцолжээ.