Европын Холбоо Хятадын “Vero Cell” вакциныг судалж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Европын эмийн агентлаг БНХАУ-ын “Sinovac Life Sciences" компанийн  коронавирусний эсрэг гаргаж авсан “Vero Cell” вакцины судалгааг эхлүүлжээ.

Вакцинд үнэлгээ өгөх судалгаа хийх шийдвэрийг тус вакцины эмнэлзүйн өмнөх лабораторийн судалгаа болон эмнэлзүйн туршилтын үр дүнд үндэслэн гаргажээ. Европын эмийн агентлаг тус бэлдмэлийн давуу тал эрсдэлээс илүү гарч буй эсэх, тус вакциныг Европын холбоонд худалдаалах зөвшөөрөл авахад шаардлагатай хангалттай баримт мэдээлэлтэй болох хүртэл судлах гэнэ. Тус агентлаг нь “Vero Cell” вакцин ЕХ-ны дүн, аюулгүй байдал, чанарын стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх юм байна.

Өдгөө Европын эмийн агентлаг Оросын “Sputnik V”, Германы “CureVac” компанийн “CVnCoV” болон АНУ-ын “Novavax” компанийн “NVX-CoV2373” зэрэг гурван вакцины үнэлгээ хийж байгаа юм. Одоогийн байдлаар, Европын Холбоонд “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson&Johnson” вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Түүнчлэн, Европын комисс Франц, Британийн хамтарсан “Sanofi-GSK”, Германы “CureVac” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 06

Sudlagdaagyi turshiltiin shatandaa yavaa uchraas xyatad vaktsiniig Evropt ogt xeregleegyi xereglex ch ygyi !

0  |  0
Зочин (103.14.36.6) 2021 оны 05 сарын 05

ЭНЭ ВАКЦИНЫ СУДАЛГАА ОДОО Л ЭХЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

0  |  0
Top