Лаост коронавирусний халдвараас үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш нэг гаруй жилийн дараа Зүүн өмнөд Азийн Лаос улсад КОВИД-19 халдвараас үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдлээ гэж “Vientiane Times” төрийн хэвлэл мэдээлжээ.

Лаосын нийслэл Вьентьян хотын эмнэлэгт КОВИД-19 оноштой эмчлүүлж байсан 53 настай Вьетнамын караоке клубийн ажилчин халдварын хүндрэлийн улмаас эндлээ гэж КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хянах үндэсний тусгай алба мэдээлжээ. Нас барсан эмэгтэй чихрийн шижин болон хууч өвчтэй байжээ.

Лаос улсад дөрөвдүгээр сарын 14-нд Шинэ жилийн баярыг тэмдэглэснээс хойш коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлжээ. Тус улсад нийт 1233 тохиолдол бүртгэгдсэнээс 1184 нь зөвхөн дөрөвдүгээр сард бүртгэгджээ. 7.28 сая хүн амтай Лаос улс одоогоор 184387 тун вакцин хийгээд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top