Хүн төрөлхтнийг айлгаж байгаа коронавирус хэзээ анх үүссэн талаар яг тодорхой дүгнэлт одоо болтол гараагүй байна. Нэг хэсэг нь 2019 онд Хятадад гарсан, нөгөө хэсэг нь Америкт гэх мэт олон таамаглал гарсан.
Зарим мэдээллээр сүүлийн 20 жилд дэлхийд 3 удаа коронавирусний цар тахал гарсан гэнэ. Эхнийх нь 2002 онд Хятадад, дараа нь Ойрхи Дорнодод гарч, гурав дахь нь энэ удаагийн Уханьд гарсан корона ажээ.
Current Biology-д бичсэнээр АНУ-ын эрдэмтэд хүн төрөлхтний генийн бүтэц, хөгжлийг SARS-CoV-2-тай холбон судласны дүнд маш гэнэтийн нээлт хийсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар 20 мянган жилийн өмнө дэлхийд коронавирусний цар тахал гарч байжээ. Тэр үед цар тахал Зүүн Ази буюу одоогийн Хятад, Монгол, Солонгосын нутагт тархсан гэнэ. Эмчлэх арга байхгүй тул байгалийн шалгарлаар эрүүл хүчтэй нь амьд үлдэж, хүн төрөлхтний дархлаа сайжруулахад эерэг нөлөө үзүүлсэн гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )