Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Дархан-Уул аймагт сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт 287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагджээ. Үүнээс 34 нь хүүхэд байна. Ингэснээр энэ оны тавдугаар сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болсон байна. Батлагдсан 132 тохиолдлын 126 нь Дархан сумаас, Шарын голоос 1, Орхоноос 1, Хонгороос 4 тохиолдол илэрчээ.
Сэтгэгдэл ( 3 )
Zuv zuv Demjij baina ! Mash ih Zuv shuu !
Sain baina ! Zuv zuv Demjij baina !
Энэ хүн үнэхээр мундаг хотын оршин суугчдаа боддог дарга уу харин ажилд нь амжилт,