Баянгол: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Баянгол дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, орон тооны бус салбар” зөвлөлтэй хамтран аж ахуйн нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл, төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

 

 

Тус сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 3 дугаар сараас эхлэн төвийн 6 дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, орон тооны бус салбар” зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top