“Хөгжлийн бэрхшээлийг хүний эрхийн өнцгөөс харах нь” сургалт боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-уудын Форумын гишүүдийг чадавхжуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний (ХБХ) эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг болон ХБХ-нд үйлчилгээ үзүүлдэг ИНБ-уудын төлөөлөл, ХБХ-ий асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлийг хүний эрхийн өнцгөөс харах нь” сэдэвт чиглүүлэгч бэлтгэх хоёр өдрийн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

 

 

Тус сургалтанд 18 аймгийн иргэний нийгмийн байгууллагын болон асран хамгааалагч нарын 30 гаруй төлөөлөл хамрагдаж ХБХ-ий эрхийг хүндэтгэх, хамгаалах, эрхийг нь хэрэгжүүлэхэд Монгол Улсын хууль, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид заасан зарчмын дагуу, хүний эрхийн байр сууринаас ойлгож, ХБХ-ий эрхийг хамгаалах эрх зүйн орчинтой танилцаж, тэдэнд үзүүлэх тусламж дэмжлэг, үйлчилгээ болон хүртээмж, жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) төрөл болох хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон ГБХ-ийн талаар ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлсэн төдийгүй ХБХ-ний эрх, эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх чиглэлээр олон нийтэд зориулсан сургалт хийхэд шаардлагатай арга зүйг эзэмшиж, мэдээлэл өгөх, гарын авлагын хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чадварт суралцлаа.

 

 

Түүнчлэн нээлтэд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны захирал С.Сэлэнгэ нар оролцож үг хэллээ.

Энэхүү төсөл нь жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг сайжруулах зорилготой юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top