МАЛЧИД: Шинээр олгосон 10 лиценз, жирийн малчин 90 айлыг өвөлжөөгүй болгож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Говийн гурван аймгийн малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, яг одоо Төв талбай, Төрийн ордны гадаа тайван жагсаал зохион байгуулж байна. 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчдын ярьж буйгаар өнөөдөр тус сумын газар нутагт нийт 98 уул уурхайн лиценз олгогдсон бөгөөд түүн дээр нэмэн 10 лицензийг олгосон нь малын бэлчээр, малчдын амьдрах эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл хэмээн тэд үзэж байгаа юм.

2020-2022 оны хооронд буюу хоёр жилийн хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нуагт 10 лицензийг Засгийн газраас шинээр олгосон байдаг. Тэгвэл энэ 10 лиценз нь 90 айлын өвөлжөө бууц, 30 гаруй худаг, шандыг сүйдэж буй талаар малчид баримт дэлгэж байв.

Тэд "Уул уурхайн нөхөн сэргээлт хийнэ гэж амладаг боловч сүүлийн 30 жил олигтой нөхөн сэргээлт хийсэн газар алга. Энэ хугацаанд бид маш олон төрлийн дарамт шахалтад орж байна. Өнөөдөр ийнхүү малаа хаяад 300 км-ын цаанаас Улаанбаатарыг зорьж ирлээ. Бид 9 зүйл шаардлагыг төрийн гурван өндөрлөг болоод ҮАБЗ-ийн 3 гишүүнд хүргүүлж байгаа. Энд зөвхөн өнөө маргаашийн малчдын асуудлыг бид бичээгүй. 30 жилийн дараа үлдэх өв соёлын тухай асуудал хөндсөн" хэмээн ярьж байв. 

Уул уурхайн лиценз нь гүний усны хомсдолыг үүсгэж, булаг шанд ширгэх нь нэн тэргүүний асуудал болоод зогсохгүй эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирч буй талаараа малчид ярьж байв. 

Тодруулбал, тоосжилт ихтэй орчинд мал хариулахад хортойгоос гадна тоос шороонд дарагдсан ямааны ноолуур зах зээлийн үнээр нэн доогуур буюу 50 мянган төгрөгт хүрсэн талаар малчид ярив. Үүгээр ч зогсохгүй уул уурхайн компаниуд малчдыг дарамталж, өвөлжөөгөө нүүлгэх аль эсвэл тоосонд амьдрахыг санал болгодогоос үүдэн малчид сэтгэл санааны хохирол амсах болжээ. 

Малчид шаардлагынхаа хариуг 24 цагийн хугацаанд өгч байгаа бөгөөд хүссэн хариугаа аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хардаа(202.126.92.234) 2022 оны 05 сарын 31

яагаад малчид ад болж байна гэвэл шийдвэр гаргах түвшинд малчин хүн нэгч байхгүй байгаа болохоор тэр одоо эрчижсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэдэг бол химийн хорч бэлтгэнэ гэсэн үг шүү дээ лиценц бол манай оронд ямарч хэрэггүй харин нэгч болтугай мал бид бүхэнд хэрэгтэй шүү\n

0  |  0
монгол хүн(202.9.40.110) 2022 оны 05 сарын 30

Өмнөд нутаг эзэнтэй байх ёстой, усгүй, газар нутаггүй малчид хаана амьдрах вэ?

0  |  0
гэрэл(202.131.245.154) 2022 оны 05 сарын 30

лиценц шинээр нэмж олгохоо бүр мөсөн зогсоогоочээ. Ард түмэнд ямарч хэрэггүй байнаа.Авилгачидад л хэрэгтэй байна

0  |  0
Top