Маргааш "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдөр тохионо. Энэ өдөртэй холбоотойгоор нийслэл төдийгүй орон нутгуудад хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг.
Олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээтэй холбоотойгоор эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүдийн анхаарал суларч төөрөх асуудал гардаг тул хүүхдүүдийнхээ халаасанд, болоод бугуйнд эцэг эх асран хамгаалагчийн утасны дугаарыг бичиж хийхийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сануулсан байна.
Үүнтэй ижил арга хэмжээг Улаанбаатар хотын цагдаагийн газраас жил бүр зохион байгуулж, хүүхэд, багачуудын бугуйнд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгдөг билээ.
Сэтгэгдэл ( 0 )