"Тэрэлж" гол үерийн түвшинд хүрснийг АНХААРУУЛАВ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Өнгөрсөн амралтын өдөр хур тунадас орсонтой холбоотойгоор зарим голын усны хэмжээ нэмэгдэж, үерийн түвшинд хүрээд байна. Тодруулбал, Улаанбаатар хотын УЦУОШТ, Ус судлалын өртөөнөөс өчигдөр /2022.06.12/ өгсөн мэдээгээр "Тэрэлж" голын усны түвшин өмнөх өдрөөсөө 72 см- ээр нэмэгдэж, ҮЕРИЙН түвшинд хүрэн үерлэж байгаа ажээ.

Үүнтэй холбоотойгоор голын сав, эрэг дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулжээ. 

Дашрамд өгүүлэхэд, Хэнтий нуруунаас эх авсан "Балж" гол үерийн аюултай түвшинг 43 см-ээр, "Онон" гол үерийн түвшинг давж үерлэж байна. Барх, Эг, Хурх голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшингээс 8-46 см-ээр дээгүүр байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top